Snowdrop цуврал цуцлагдах уу?

JTBC-н Snowdrop цуврал нь ардчиллын хувьсгалын түүхийг гуйвуулсан гэх асуудлаар татан буугдах шахаж олон хүн цуцлуулах саналд гарын үсэг зураад байсан билээ.
Тэгвэл үүнд JTBC телевизээс албан ёсны мэдэгдэл ахин хийжээ.
“Мэдэгдэл хийсний дараа ч Snowdrop цувралтай холбоотой асуудал үргэлжилсээр байгаа тул дахин мэдэгдэл хийж байна.
Одоо үүсээд байгаа маргаан нь товч агуулга болон дүрүүдийн танилцуулгаас болж үүсэж байгаа асуудал юм. Нэг ч удаа бүрэн задруулаагүй мэдээлэлд тулгаарлан худлаа таамаглаж үүнийгээ баримт болгон боож байна.
Snowdrop бол ардчиллын хөдөлгөөний талаарх драма биш. Эрэгтэй эмэгтэй дүрүүдийн нэр оролцсон ардчиллын хөдөлгөөний талаарх зохиол манай драманы аль ч хэсэгт байхгүй. (зөвхөн дүрийн нэр л адилхан гээд байгаа бололтой)
Уг драманы зохиол бол зохиолчийн уран сэтгэмжээр бүтсэн зохиомол түүх болно.
Үүнээс хойш олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлсэн таамаг бүхий зүйлээр сайн бүтээл хийхийн тулд хичээж байгаа олон хүмүүст хохирол учруулахгүй байхыг хүсэж байна.
JTBC сайн бүтээл хүргэхийн тулд чадах бүхнээ хийх болно.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *