BTS хамтлагын Dynamite дуу 31 дэх долоо хоногтоо Billboard Hot 100 жагсаалтанд багтаж байна

BTS хамтлагын “ Dynamite” дуу нь Billboard чартад хүчтэйхэн ахиц гаргасаар байна!

4 сарын 3-ны өдөр, “Dynamite” дуу нь Billboard Hot 100 жагсаалтын 26-р байранд багтан орж иржээ.

31 дэх долоо хоногтоо энэхүү Hot 100 жагсаалтанд багтсанаар хамгийн удаан жагссан Солонгосын хамтлаг болж байгаа юм.

“Dynamite” мөн Billboard-н энэ 7 хоногийн Digital дуу чартын 1-р байранд жагссан хэвээр байгаа ба тасралтгүй 17 дахь долоо хоногтоо тэргүүлж байна.

Үүнээс гадна, BTS-н хамгийн сүүлд гаргасан “ BE” цомог нь Billboard-н Топ 200 альбум чартын 36-р байранд эрэмбэлэгдэж байгаа юм.

Эцэст нь, BTS хамтлаг нь Billboard-н 100 Уран Бүтээлч жагсаалтын 5-р байранд оржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *