INFINITE хамтлагын Dongwoo болон Sungyeol нар энтертайнментаа орхино

INFINITE хамтлагын Dongwoo болон Sungyeol нар 11 жилийн дараа Woollim Энтертайнментаа орхихоор болжээ.

3 сарын 31-ны өдөр, Woollim энтертайнмент нь Dongwoo болон Sungyeol нарын гэрээний хугацаа дуусан сайтар хэлэлцсэний эцэст гэрээгээ шинэчлэхгүй байхаар шийдсэн гэдгийг нь мэдэгдлээ.

Сайн байна уу, Woollim Entertainment байна.

Юун түрүүнд, бид INFINITE хамтлагыг дэмжиж хайрладаг фэнүүдэд нь үнэхээр талархаж байна.

Бид INFINITE  хамтлагын гишүүд болох Jang Dongwoo болон Lee Sungyeol нарын бидэнтэй хамт өнгөрөөсөн 11 жилийн дараа гэрээгээ эцэслэж буйг нь зарлаж байна. Тэд удаан хэлэлцсэний эцэст гэрээгээ шинэчлэхгүй хэмээн шийдсэн болно.

Dongwoo болон Sungyeol нар нь 2010 онд INFINITE хамтлагын гишүүний хувьд тасралтгүй идэвхтэй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Бидэнтэй хамт 11 жил хамтдаа байсан 2 гишүүндээ үнэхээр гүн талархлаа илэрхийлж байна.

Бид Dongwoo болон Sungyeol нарын хөгжмийн үйл ажиллагааг дэмждэг фэнүүдэд нь талархаж байгаа ба 2 гишүүний цаашдын шинэ эхлэл, ирээдүйг нь талархан дэмжих болно.

Ийнхүү бид  гэрээ нь хэдийн дууссан INFINITE хамтлагын ахлагч Sunggyu-н 3 сарын 29-нд цацагдсан “Won’t Forget You”-д ихээхэн талархаж байгаа ба 11 жилийн дурсамжаа ийм үзэсгэлэнтэй байдлаар эцэслэж буйд нь талархаж байна.

Баярлалаа.

Энэ сарын эхээр, INFINITE хамтлагын ахлагч Sunggyu ч мөн адил гэрээний хугацаа нь дууссан сунгахгүй байхаар шийдсэн гэдгээ зарлаад байсан билээ.

INFINITE хамтлаг нь 2010 онд дэбютээ хийж “Man In Love” “Be Mine” “Paradise” “The Chaser” “Back” гэх зэрэг олон хит дуутай болсон. 2018 оноос хойш гишүүд нь цэргийн албаа хаан дуусгасан. INFINITE хамтлаг анх 2017 онд гэрээгээ шинэчилсэн ч хамтлагын гишүүн Hoya гэрээгээ эцэслэхээр шийдсэн билээ. Хамтлагын гишүүн L нь мөн 2019 онд Woollim Entertainment-тай хийсэн гэрээгээ дуусгасан хэдий ч хамтлагын нэг хэсгийн хувиар үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдэж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *