Энэ сарын заавал үзэх ёстой 5 Солонгос цуврал

Ахин нэг сар өнгөрч одлоо! Тэгвэл та бүхэнд шинэ сараа эхлүүлэх 5 цувралыг танилцуулъя.

“Саран Мандах Гол”

“Саран мандах гол” цуврал нь 7 хоног бүрийн Мягмар, Лхагва гарагуудад гардаг 20 ангит цуврал юм.

Үйл Явдал: Пён Ган нь гүнж болж төрсөн хэдий ч цэрэг дайчин болж өссөн нэгэн. Тэрээр өөрийн мөрөөдөл зорилт болох Гугурёгийн анхны эмэгтэй удирдагч болохын төлөө юунд ч зогсохгүй нэгэн. Харин нэг өдөр тэрээр өөрөөсөө тэс ондоо зан ааштай Ун Дал-тай учрах болно.

Пэнтхаус 2

Алдарт “Эхнэрийн Урхи” киноны зохиолчийн бүтээл ба 3 бүлэгтэй цувралын маань 2-р бүлэг нь 13 ангитай юм.

Үйл Явдал: Со Жин болон Дан Тэ нар замд нь хөндөлссөн болгоныг замаасаа зайлуулж ичих нүүргүйгээр Юн И-г Сү Рён-г алсан болгож гүтгэн Мин Сол А-н хэргийг хүртэл дарж өнгөрөөнө.Хэра Паласын оршин суугчид бүх зүйл хэвэндээ орно гэж итгэсэн ч Юн И шоронгоосоо оргож Ин Бёл үнэнийг олж мэднэ.

Энэ бүх үйл явдлаас хойш 2 жилийн дараа.

Тэдний нууцлаг хувь тавилан хараахан ил болоогүй хэвээр. Тэд эцсээ хүртэл үнэт эрдэнэ шиг Паласаа хамгаалж үлдэж чадах болов уу?

“ Х А Р Х”

Lee Seung Gi-н удаан хугацааны дараах эргэн ирэлт ба нийт 20 ангитай онц ноцтой сэтгэл зүйн триллер цуврал юм.

Үйл Явдал: “Эхийн хэвлий дотроос шинжилгээгээр галзуу нэгнийг илрүүлсэн бол, тэр хүүхдийг төрүүлэх үү?”

Шинэхэн цагдаа Жон Ба Рым болон эмээтэйгээ 2-уулахнаа амьдардаг ахлах сургуулийн сурагч У Бан Еи нарын талаар өгүүлнэ. Ба Рым нь сэтгэцийн өвчтэй цуврал алуурчинтай тулгарснаар энэхүү түүх өрнөх болно.

How To Be Thirty

30 насыг давж яваа эмэгтэйчүүдийн ажил хайр сэтгэлийн 15 ангит богино түүх.

Scripting Your Destiny

“Scripting Your Destiny” цуврал нь фантази цуврал ба Shin Ho Yoon нэрт хүмүүсийн хувь тавиланг бичдэг бурхны түүх юм. Зууны романс бүтээхийн тулд, тэрээр нууцаар Go Che Kyung гэх драманы зохиолчийг урам зориг санаа авна.

Энэхүү цувралын зохиолчоор Kim Eun Sook зохиолч ажиллаж байгаа түүний бичсэн зохиолуулаас дурьдвал “Descendants of the Sun” “Mr. Sunshine” болон “Goblin” юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *