BIGBANG хамтлагын T.O.P-н найз охин

BIGBANG хамтлагын T.O.P болон SM энтертайнментийн жүжигчин Kim Gavin нар үерхэж байгаа гэдгээ мэдэгдлээ.


Тэд өнгөрсөн оноос эхэлж нэр холбогдсон бөгөөд YG энтертайнментаас:

“T.O.P болон Gavin нар 2018 онд анх танилцсан. Ийнхүү ах дүүсийн харилцаатай байсан ч 2019 оны сүүлээс эхэлж болзож эхэлсэн. Бидний зүгээс тэдэнтэй ярилцсаны эцэст үерхэж байгааг нь олон нийтэд мэдээлж байна. Та бүхэн тэдний үерхлийг халуун сэтгэлээр дэмжиж өгөөрэй.”

Харин одоогийн байдлаар SM энтертайнментаас ямар нэг тайлбар хийгээгүй байна.

T.O.P болон Gavin нар нь 10 насны зөрүүтэй бөгөөд 2020 оны 11 сарын 4-ний өдөр T.O.P-д тэврүүлсэн зураг нь цацагдаж, харилцаа нь ил болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *